Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол охинтой зүй бусаар харьцсан дөрвөн сурагчид Үлсан хотын шүүхээс 6 сарын хорих ял оноожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын Янсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэнтэй үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцсан хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үлсан хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдлаа.

Шүүхээс хэрэгт холбогдогч дөрвөн иргэнд тус бүр 6 сарын хорих ял оноох шийдвэрийг гаргасан байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч дөрвөн охин дээд ангийнхаа монгол охиныг зургаан цаг цоожилж, гар, хөлийг нь скочоор хүлж, хүчээр архи уулган зодсон хэрэг тус улсад гарсан болохыг MBC news мэдээлсэн нь олны анхааралд орсон юм.