Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: Эмийн багцыг дахин авах тусам ЭМДС-гаас авах бусад тусламж үйлчилгээний зардал хорогдоно гэсэн үг

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн онд коронавируст халдвар авсан иргэдэд олгосон эмийн багцад нийт 60 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын сангаас халдвараар дахиж өвчилсөн хүмүүст эмийн багц олгож байгаа. Гэхдээ ӨЭМТ-өөр дамжуулж олгож буй эмийн багцын 160,000 төгрөгт эм болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээний зардал, ажлын хөлс бүгд багтсан.

Өнгөрсөн онд энэ багцад 60 тэрбум гаруй төгрөг зарцуулсан.

Харин энэ удаа Омикрон хувилбарын өвчлөл хөнгөн явж байгаа бөгөөд вакцинжуулалтын хамрагдалт өндөр байгаа тул томуу, томуу төст бусад өвчний адил гэртээ тусгаарлагдан, халуун бууруулах эм, ханиалгын эсрэг эм уугаад эдгэх боломжтой.

Тиймээс иргэн бүр эмийн багц авна гээд багцаа аваад байвал Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгө чинь л хорогдоно гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг эмийн багцыг олгож байгаа ч онц шаардлагагүй бол заавал энэ багцыг авах гээд байх хэрэггүй гэж бодож байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/420473176493872