Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улс орон даяар цэргийн бүртгэл дуусахад ердөө 7 хоног үлдлээ.

Өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна.

Иймд 2022 оны нэгдүгээр сарын 21-нээс өмнө амжиж, цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэхийг зөвлөлөө.

18 нас хүрсэн иргэн өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт очиж, цэргийн бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ нээлгэнэ.

Мөн цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх боломжтойгоос гадна Төв шуудангийн 1 давхарт байрлах "e-Mongolia" төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой.