Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Blue Sky зочид буудалд

10:00 цагт Сингапурт төвтэй Splice байгууллагын хийсэн хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитыг танилцуулна.

Холидэй Инн зочид буудалд

10:30 цагт Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа"-ны дүнг танилцуулна. 

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

UB Grand зочид буудлын Crystal танхимд

11:00 цагт Булган аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Булган аймгийн ЗДТГ, Аймгийн аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Монгол Улсын консерваторт

11:00 цагт “Улаанбаатар театр”-аас “Монголын хөгжмийн театрын үүсэл, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

11:00 цагт Иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн А,В блокны барилгын ажил хийсэн Нутгийн зам, Цаст констракшн компанид албан шаардлага хүргүүлнэ.

МҮХАҮТ-д

12:00 цагт 2021 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслол болно.