Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Калифорнид зохион байгуулагдах "Coachella 2022" наадамд The HU хамтлаг оролцоно

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амьд хөгжмийн алдартай наадмын нэг Coachella энэ оны дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-нд АНУ-ын Калифорнид зохион байгуулагдахаар товлогдсон.

Наадамд оролцох уран бүтээлчдийг өчигдөр албан ёсоор танилцуулсан бөгөөд үүнд хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The HU хамтлаг багтжээ.

The HU дөрөвдүгээр сарын 15 болон 22-нд тайзнаа гарах хуваарьтай байна.

"Coachelle 2022"-д Канье Вест, Билли Эйлиш, Харри Стайлс, Карли Рей Жепсэн, 21 Savage, Swedish house mafia зэрэг 180 орчим уран бүтээлч оролцоно.

Жил бүр дэлхийн алдартнууд цугладаг тус наадам цар тахлын улмаас хоёр жилийн турш өнжсөн. Харин энэ онд товлогдож буй нь амьд хөгжим сонирхогчдын хувьд хамгийн их хүлээлтийг үүсгэж байгаа юм. Наадмын эхний долоо хоногийн тасалбарууд зарагдаж дууссан бөгөөд хоёр дахь долоо хоногийн тасалбарыг өнөөдрөөс борлуулж эхлэх аж.

 

 

Эх сурвалж: Billboard