2022/01/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.50₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-25°
11:00
S26
-19°
12:00
S26
-19°
13:00
S26
-20°
14:00
S26
-20°
15:00
S26
-21°
16:00
S29
-21°
17:00
S29
-22°
18:00
S29
-22°
19:00
S29
-23°
20:00
S29
-24°
21:00
S29
-24°
22:00
S29
-25°

ОХУ яриа хэлэлцээ мухардвал Куба, Венесуэлд цэргээ байрлуулна гэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг
АНУ, ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд нар Женевт

NATO-той Украины асуудлаар хийж буй яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Куба, Венесуэлд цэргээ байрлуулах боломжтой тухай ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өчигдөр Оросын төв телевизийн сувгаар ярьжээ.

Тэрбээр Даваа гарагт Женев хотод АНУ-ын талтай хэлэлцээ хийсэн Оросын төлөөлөгчдийг ахалсан юм. Энэ долоо хоногт ОХУ болон NATO-гийн гишүүн орнууд гурван тусдаа уулзалт зохион байгуулсан ч аль аль нь үр дүнд хүрээгүй байна.

Өчигдөр Вена хотод болсон гурав дахь ээлжийн уулзалт буюу Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага (OSCE) болон ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.

Уг уулзалтад АНУ-ыг төлөөлсөн Майкл Карпентер “Дайны бөмбөрийн чимээ улам чангарч, хэл ярианы өнгө нэлээд ширүүслээ” гэж дараа нь мэдэгдсэн байна.

OSCE байгууллагыг даргалж байгаа Польш улсын гадаад хэргийн сайд Збигнев Рау “Европт дайн гарах эрсдэл сүүлийн 30 жилд байгаагүй хэмжээнд хүрч өссөн” тухай анхааруулжээ.

Украины хилийн орчимд 100,000 орчим цэрэг байрлуулсан ОХУ хоёр үндсэн шаардлагыг NATO-д тавьж байгаа юм. Үүнд NATO-гийн гишүүнчлэлийг цаашид нэмэхгүй байх, 1997 оноос хойш NATO-д элссэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас цэргээ татах асуудлууд орж байгаа.

Харин АНУ тэргүүтэй NATO-гийн гишүүн орнууд уг саналыг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлж байна.

Өчигдөр Рябков хэлэхдээ “Ойрын үед дахин уулзаж, ижил утгатай зүйл ярьж суух шаардлагагүй болсон гэж би үзэж байна. Бид алхам алхмаар тохиролцоонд хүрч, үзэглэхэд бэлэн гэрээний төсөл бэлдэхийн төлөө ажиллах санал тавьж байгаа. Харин АНУ болон түүний холбоотнууд үүнийг эрс няцааж байгаа тул боломжгүй болоод байна” гэж Интерфакс агентлагт ярьжээ.

Украин руу халдах шалтгаан гаргахын тулд Оросын тал худал хуурмаг мэдээлэл цацаж эхэлсэн тухай тагнуулын мэдээлэл авснаа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан өчигдөр мэдэгдсэн байна.

“Ийм аргыг бид 2014 онд харж байсан. Тэд үүнийгээ дахин ашиглахаар бэлдэж байна” гэж хэлсэн Салливан ойрын 24 цагийн дотор тагнуулын мэдээллийг илүү дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Украины гадаад хэргийн сайд Павло Климкин энэ долоо хоногт Женев, Брюссель, Вена хотуудад болсон яриа хэлэлцээнүүдийн үр дүнд дайсагналцал бага зэрэг суларсан ч Оросын зүгээс эзлэн түрэмгийлэх, өдөөн хатгах эрсдэл өндөр хэвээр байгааг өчигдөр анхааруулсан байна.

Түүний үзэж байгаагаар Оросын зүгээс Украин руу энэ өвлийн сүүлч, хаврын эхээр довтлох өндөр магадлалтай гэнэ.

Гэхдээ тэр Украиныг бүрэн эзлэх хэмжээний дайн болохгүй гэж үзэж байна.

“Украины эсрэг цахилгаан дайн явуулах боломжгүй. Улс оронд нь аюул тохиолдвол манай ард түмний гурваны нэг, түүнээс ч их хэсэг зэвсэг барин босоход бэлэн гэдгийг тэд мэдэж байгаа” гэж Климкин хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x