Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн он өнөөдөр тохиож байна.

Энэхүү түүхт ой болоод Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, парламентат ёсыг төлөвшүүлэхэд болон эрхэлсэн салбартаа урт хугацаанд үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль, цол хүртээж байгаа юм.

Өнөөдөр төрд хөдөлмөр, бүтээл, амжилтаа үнэлүүлж буй хүндтэй олон эрхмийн нэг нь УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.