Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон улсын шага монголын холбоо" улсын аваргаа тодрууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын 15 спортын холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ныг хүртэл Мөсөн Өргөөнд зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр "Олон Улсын Шага Монголын холбоо"-ны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж, өчигдөр аваргаа тодрууллаа.

Тэмцээнд нийт 43 тамирчин эрэгтэй, эмэгтэй, пара, багийн гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм.

Эрэгтэй ганцаарчилсан:

  • 1 дүгээр байр: Д.Рэнчиндорж
  • 2 дугаар байр: Е.Номин-Эрдэнэ
  • 3 дугаар байр: Г.Энх-Амгалан
 

Эмэгтэй ганцаарчилсан:

  • 1 дүгээр байр: Ц.Оюунсайхан
  • 2 дугаар байр: Б.Равжир
  • 3 дугаар байр: Э.Ариунцэцэг
 

Пара эрэгтэй ганцаарчилсан:

  • 1 дүгээр байр: А.Дөлгөөн
  • 2 дугаар байр: Ж.Бүрэнтөгс
  • 3 дугаар байр: Н.Булган
 

Пара эмэгтэй ганцаарчилсан:

  • 1 дүгээр байр: С.Оюундарь
  • 2 дугаар байр: Л.Гэрэлцэцэг
  • 3 дугаар байр: Ц.Оюунтуул
 

Эрэгтэй баг:

  • 1 дүгээр байр: E.Номин-Эрдэнэ ахлагчтай Аграват баг
  • 2 дугаар байр: Б.Батзолбоо ахлагчтай Brainstorm баг
  • 3 дугаар байр: Ш.Анхбаяр ахлагчтай Нэгдэл баг
 

Эмэгтэй баг:

  • 1 дүгээр байр: X.Онолбаатар ахлагчтай Завхан аймгийн баг
  • 2 дугаар байр: Б.Шижиртуяа ахлагчтай Brainstorm баг
  • 3 дугаар байр: Б.Гэрэлээ ахлагчтай Ubpassport баг тус тус шалгарав гэж тус тэмцээний зохион байгуулагч мэдээллээ.
 

Тэмцээний үеийн зургууд: