Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Жаст групп“-ийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал долоо дахь удаагаа хойшлогдлоо

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Жаст групп“-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товлосон боловч хойшлогдсон байна.

Шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Ингэснээр анхан шатны шүүх хурал долоо дахь удаагаа хойшлогдлоо.

Эргэн сануулахад “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж, шүүхээс нийт найман жил хорих ял сонссон. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шүүх шийдвэрлэж байв.

Улмаар Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.