Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбаяр: Жолоочгүй, ухаалаг тээврийн хэрэгслийг ямар боомтод, аль хувилбараар нэвтрүүлэх тухай судалгааг хийсэн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ сэргэлтийн бодлогын тооцооллын талаар Сангийн яамны Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Ганбаяр дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Тус бодлогыг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг хэрэгтэй гэхээр их том тоо харагдаж магадгүй. Манай улсын эдийн засгийн үйлдвэрлэж байгаа хэмжээ нь 40 их наяд төгрөг давсан. Эдийн засагт цэвэр эргэлдэж байгаа мөнгө нь 150 их наяд төгрөг. 120 их наяд төгрөгийг нэг жилд бодоод үзэхээр 10 орчим их наяд төгрөг байгаа юм.

Жилд төсвөөс 18 их наяд төгрөгийг эдийн засагт зарцуулж байна. Дээр нь банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр 20 гаруй их наяд төгрөг мөн эдийн засагт орж ирж байгаа. Эх үүсвэр талаасаа мөнгө бол байна.

Хувийн хэвшлийн ашиг нэмэгдэж, хөрөнгө оруулалтууд орж ирэхээр ямар хэмжээний боломж гарах вэ гэдэг дүр зургийг хараад үзвэл 100 их наяд төгрөг нь боломжгүй тоо биш. Үлдсэн мөнгөн дээр нь эх үүсвэр олох шаардлагатай" гэлээ. 

Шинэ сэргэлтийн нэг бодлого нь боомтын сэргэлт. Энэ тооцоолол хийгдэж байгаа аж. Өмнө нь хэрэгжиж байсан бодлогууд эдийн засаг хэвийн байхад бид хаана очих вэ гэдгийг тодорхойлсон. Харамсалтай нь цар тахлын улмаас хямрал болж тэрхүү зорилт унасан. Яг энэ байдлаараа байвал бид хэзээ ч тухайн зорилтдоо хүрэхгүй. Богино хугацаанд яаж өмнө нь тавьсан зорилгодоо хүрэх вэ гэдэгт Шинэ сэргэлтийн бодлого чиглэнэ гэдгийг Ж.Ганбаяр онцлов.

Экспортыг нэмэгдүүлж, нэг хүнд оногдох орлогыг өсгөхийн тулд боомтын хүчин чадлыг сайжруулахгүй бол болохгүй. Боомтын замыг олон болгож, цахилгаан эрчим хүчийг бүрэн ажиллагаагаар хангахаас эхлээд өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийх шаардлагатай байгааг хэллээ. Дараа нь боомт хүрэх ажил буюу төмөр зам эсвэл авто зам тавих аж. 

Бусад орны боомтод сүүлийн үед нэвтэрсэн технологи бол жолоочгүй ухаалаг тээврийн хэрэгсэл. Энэ нь хүртээмж өндөртэй, богино хугацаанд олон чингэлэг гаргадаг. Үүнийг ямар боомтод аль хувилбараар оруулах вэ гэдэг судалгааг хийгээд төлөвлөгөөнд оруулжээ.