Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн энергийн комиссыг Л.Энх-Амгалан сайд даргална

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зураг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталжээ.

Энэ дагуу цаашид тус комиссыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан даргалахаар болсон байна.

Үүнээс өмнө Цөмийн энергийн комиссыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалж, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан орлогч даргаар нь ажиллаж байв. 

Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цөмийн энергийн комиссын дүрэмд заасны дагуу Ажлын алба нь 

  • Цөмийн технологийн бодлогын газар
  • Цөмийн аюулгүй байдлын бодлогын газар
  • Тамгын газар 
  • Гадаад хамтын ажиллагааны хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж иржээ.