Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албаны хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилгоор 14 яамны цахим хуудсанд үнэлгээ хийж байна"

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 13 мянга орчим өрхийн 54 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллажээ. 

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 200 гаруй алба хаагчийг хамруулан “Авлигын гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн туслалцаа үзүүлэх, авлигын эрсдэлийг судлан тогтоох, арилгах чиглэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллах явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, таслан зогсоох чиглэлээр холбогдох саналыг боловсруулан Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүллээ.

Төрийн албаны хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинэчлэн боловсруулсан “Төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу 14 яамны цахим хуудсанд үнэлгээ хийж, дүнг Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.