Монгол Улсын төсөв сүүлийн жил алдагдалтай явж ирсэн. Засгийн газар олох орлогоосоо давсан зарлага төлөвлөсний үр дүнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд тавьсан өрийг доорх графикаас харна уу.
График. Төсвийн тэнцэл 2011-2021 он
2018-2020 онд тавьсан Засгийн газрын нийт өрийн үлдэгдлийн 59 хувийг гадаад зээл эзэлжээ. Харин Засгийн газар гаднаас авсан зээлийнхээ 44 хувиар төсвийн алдагдлаа нөхөхөд зарцуулж байгаа нь маш том эрсдэл юм.
Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор өр үүсгэж болох талаар заасан байдаг.
Энэ хүрээнд буюу төслийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор
гурван жилийн хугацаанд нийт 2.9 их наяд төгрөгийн гадаад зээлийг хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан байна.
Ийнхүү авсан гадаад зээлийн өрийн үлдэгдэл
Өр нэмэгдэж байгаа шалтгаан нь төсвийн алдагдал, тэр дундаа урсгал зардал өсөж байгаатай холбоотойг дээр дурдсан. Гэвч боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт зарцуулж байгаа ДНБ-д харьцуулах дүн буурах хандлагатай байгаа бол нийгмийн халамжид төсвөөс зарцуулах мөнгө сүүлийн таван жилд огцом өсжээ. Цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч энэ нь урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт бус, түр зуурын шинжтэй хэмээн үзэж байна.
Зураг. ДНБ-д эзлэх нийгмийн зардлын хувь
Өөрөөр хэлбэл, Монгол Улс гаднаас өр зээл тавьж, төсвийн тэлэх бодлого явуулж байгаа ч үр ашиг муутай байгааг дээрх үзүүлэлтүүд илтгэж байна.