Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу гурван жилийн хугацаанд үйлчилнэ.

Тодруулбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээрх шалгалт зогсохгүй. Харин эдгээрээс бусад буюу ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдсээр байх болно" гэв.

ШУУД: 

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/1365643547188735