Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр гэрийн эмчилгээнд 3,095, эмнэлэгт 298 хүн нэмэгдэж, COVID-19-өөр өвдсөн хүний тоо 19,135 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо эрс өссөөр байна.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хоногт гэрийн эмчилгээнд 3,095 хүн, эмнэлэгт 298 хүн нэмж хэвтжээ.

Одоогоор улсын хэмжээнд нийт 19,135 иргэн коронавирусийн улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 14,354 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 4,781 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 26.2 хувь нь хөнгөн оноштой бол 73.7 хувь нь биеийн байдал хүнд байгаа буюу

  • Хүндэвтэр оноштой – 2,873,
  • Хүнд оноштой – 618,
  • Маш хүнд оноштой – 37 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 713 нь хүүхэд бол 440 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой