Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр суурин 160 цэгт 7,200 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 160 цэг ажиллана. 

Эдгээрт 161 багийн 755 эмч, ажилтан ажиллаж, 7,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 83,
  • II тунд 112,
  • III тунд 2,723,
  • IV тунд 4,017 буюу нийт 6,935 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 49.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.99 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,013 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,402 (77 хувь), 16-17 насны 26,969 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7