Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цөлжилттэй тэмцэх дижитал арт | Shambhala 2056 x NFT.MN

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Шамбала2056 төслийн цөлжилттэй тэмцэх дижитал арт NFT.mn платформ дээр худалдаанд гарлаа.

Шамбала2056 ИНЖЕНЕРИЙН СУУРИН нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, био инженерчлэл гэсэн 3 чиглэлд эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулах төсөл юм. 

Говийн цөлжилтийг бууруулахаар өнгөрсөн 5 жилийн турш бүрэн харуул хамгаалалт, арчилгаа, усалгаатай 28’000 хайлаас мод тарьсан бол дахин 30’000 модыг тарих “Урлаг, Технологийн Эзэнт Гүрэн” Land Art төслийн хүрээнд 10 ширхэг дахин давтагдашгүй NFT-г гаргалаа.

 

NFT /Non Fungible Token/ гэдэг нь 2021 онд дэлхий даяар тренд болсон урлаг, технологийг хослуулсан цоо шинэ шийдэл бөгөөд, дахин давтагдахгүй блокчейн протокол юм. Энэ шийдлийн онцлог нь ямар ч бүтээлийг дижитал хэлбэрт оруулан блокчейн дээр бүртгэлийг үүсгээд, өмчлөл болон шилжилтийг мэдээллийг бүртгэн авдаг.

Монголын NFT зах зээлд шинээр нэвтрээд буй NFT.mn платформын Molpedia-ын Молко, S.M.O.K-ын Жамсран, SpitReal, KhanSolo нарын “9 Эрдэнэ” цомог гэх мэт амжилттай буусан олон Drop-уудын нэг болж Шамбала 2056 төслийн Hybrid NFT юм. 

NFT.mn Монголд анх удаа Hybrid NFT консепцийг танилцуулж байгаа бөгөөд энэ нь бодит болон хийсвэр орон зайг хослуулсан урлаг болон технологийн нэгдсэн шийдэл юм. 

Шамбала2056 төслийн “Art-Tech Empire” NFT коллекцийн хувьд бодит орон зай дахь урлаг нь “Урлаг Технологийн Эзэнт Гүрэн” лэнд арт бөгөөд хийсвэр орон зайн урлаг нь NFT буюу тус лэнд артын хамгаалагч сахиус болох 10 амьтад юм. 

Хамгаалагч сахиус болох 10 амьтад

Уг NFT-нүүдийн эзэмшигч нь мод эзэмшигчийн гэрчилгээ болон цөлжилттэй бүсэд өөрийн 10 ширхэг мод эзэмшихээс гадна, өөрийн авсан NFT-тэй зүүлтийг авах юм. 

Та NFT.mn -ээр зочлон Монголын анхны Hybrid NFT-нүүдийн нэгийг эзэмшээрэй.

 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.