Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн инженерээс Програмчлалын үндэс суралцацгаая

ikon.mn
2022 оны 1 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

“Google” компанид программ хангамжийн инженерээр ажилладаг Ц.Цэнгүүнтэй ярилцлаа.

- Та өөрийгөө товч танилцуулаач.

Сайн байна уу, намайг Цогбадрахын Цэнгүүн гэдэг. “Google” компанид программ хангамжийн инженерээр ажиллаад 2 жил гаруй болж байна.

- Google -д ажилд орох өрсөлдөөн ихтэй байдаг гэж сонссон та хэрхэн ажилд тэнцсэн талаараа хуваалцаач.

Google жилд 3 сая орчим ажилд орох өргөдөл хүлээн авч, түүнээс зөвхөн 0.2% нь тэнцдэг. Энэ үзүүлэлтийг дэлхийд хамгийн өндөр шалгуураар оюутнуудаа элсүүлдэг “Харвардын их сургууль”- тай харьцуулбал тус сургуульд орохоор өргөдөл гаргагсдын 5%-6% нь тэнцдэг байна. Өөрөөр хэлбэл Google-д ажилд орох нь Харвардын Их сургуульд элсэхээс 20-30 дахин хэцүү гэсэн үг.

“Google” -д ажилд ороход гурван үе шатаас бүрдсэн шалгуур байдаг.

Нэгдүгээр шат: Ажил олгогч нь анкеттай танилцан шүүж хэн ямар ажилд тохирох вэ гэдгийг тодорхойлдог.

Хоёрдугаар шат:  Утсаар холбогдож 1-2 цагийн турш бодлого бодуулдаг.

Гуравдугаар шат: Сонгон шалгаруулалтын энэ шатанд ганцаарчилсан ярилцлага хийгддэг ба “Google” компаниас ажил горилогч бүх хүмүүсийн зочид буудал, нислэгийн тийз, хоол гэх мэт бүх зардлыг хариуцна. Энэхүү ярилцлага нь 5-6 цаг үргэлжилдэг.

Дээрх гурван шатлал бүхий сонгон шалгаруулалтыг амжилттай давсны дараа хуваарилах буюу багаа сонгох үе шат явагддаг.  Баг болгон өөрийн гэсэн онцлогтой. Тухайн хүн хэд хэдэн багаас санал авах боломжтой бөгөөд ямар багт орж ажиллах  вэ гэдэг нь таны хийх сонголт юм.

 

- Мэдээж тань шиг дэлхийн шилдэг компанид ажиллах мөн магадгүй шилдэг технологийн компани байгуулах хүсэлтэй залуус их байгаа. Таны сургалт үүнд хөтөлнө гэж ойлгож байгаа зөв үү?

“Google”–д ажилд орсноороо би маш их зүйлд суралцсан, одоо ч тасралтгүй сурч байна. Товчоор дэлхийн шилдэг технологийн компанид программ хангамжийн инженерээр ажиллан өнөөдрийг хүртэл хуримтлуулсан мэдлэгээ хуваалцахаар сургалтаа зохион байгуулж байгаа. Сургалт маань үндсэн суурь мэдлэгийг өгөхөөс гадна Америкийн дээд сургуульд Software Engineer бэлтгэдэг хөтөлбөрийн дагуу хийгдсэн байгаагаараа давуу талтай. Сургалт маань мэдээллийн технологи, программ хангамжийн салбарт ажиллах хүсэлтэй хүмүүст болон хувиараа код бичиж сурч байгаа залуусын хувьд зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг олгоход чиглэгдсэн. Тэгэхээр таны асуултад би - Тиймээ гэхдээ энэ мэдлэг бол зөвхөн эхлэл нь шүү гэж хариулмаар байна.

- Энэ хичээл нь хэдэн үе шаттай явагдаж байгаа вэ?

Энэ сургалт нь программын үндсэн 3 багц хичээлээс бүрдэх ба академик 26 цаг үргэлжилнэ. Python анхан, дунд шатны ойлголт болон MySQL өгөгдлийн бааз гэсэн 3 үндсэн хичээлээс бүрдэж байгаа. Энэхүү 3 багц сургалтад хамрагдсанаар программчлалын үндсэн суурь тавигдах юм. Өгөгдлийн бааз гэсэн хичээлийг үзсэнээр программ ашиглан өөрийнхөө өгөгдлийг хадгалж сурна, дээрээс нь зөв эмхэлж чаддаг болно гэсэн үг.

- Бусадтай мэдлэгээ хуваалцаж багшлах нь таны хийх дуртай ажлын нэг гэж ойлгосон багшилсан туршлагаасаа хуваалцвал? Технологийн салбарт амжилттай карьер хийгээд явж байгаа шавь байгаа юу?

Үндсэн ажлынхаа хажуугаар мэдлэг хуваалцах ажил хийгээд 10 гаруй жил болж байгаа юм байна.  Шавь нарын дундаас амжилттай карьер хийгээд явж байгаа залуус олон бий. Түүний дундаас Аmazon, Microsoft-д ажилд орсон хэд хэдэн залуус байна. Зарим нь Монголдоо буцаж ирээд эндээ IT-ийн компаниудад амжилттай ажиллаж байна даа.   

- Одоо зааж байгаа хичээл болох Python программчлалын хэлний талаар?

Програмчлалын маш олон хэл байдаг бөгөөд Python нь сурахад харьцангуй хялбар хэл учир бусад программчлалын гүүр нь болдгоороо онцлог. Өөрөөр хэлбэл “JAVA болон C++” гэх хэлнүүдийн сурахад амархан болж өгнө гэсэн үг. Python хэлийг ашиглан программ бичдэг хүмүүсийн тоо маш их учраас асуулт тулгарсан тохиолдолд Google-ээс хайгаад шийдлүүдийг маш хурдан олох боломжтой. Python хэлийг технологийн салбараас гадна бусад салбарууд ч өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал: банк санхүүгийн үйлчилгээ, энтертайнмент, статистик анализ хийх, электроник, хиймэл оюун ухаан гэх мэтчилэн олон салбарыг дурдаж болно.

- MySQl программын талаар тодруулбал?

MySQL гэдэг нь database менежментийн систем гэж үздэг. Уг программ нь ухаалаг байдлаар өгөгдлийг ашиглан  үр дүн гаргана гэсэн үг. Жишээлбэл: 1 тэрбум хүний мэдээлэл байлаа гэж үзэхэд тодорхой дүүрэгт амьдардаг, эрэгтэй, 25 настай хүн хэр их байна вэ гэдгийг мэдэхийн тулд нэг бүрчлэн хайх шаардлагагүйгээр MySQL нь программын аргаараа гаргаж ирнэ гэсэн үг.

- Таны хичээлийг хаанаас үзэж болох вэ?

Уг хичээлийг Port.mn сургалтын платформ дээр байршуулсан ба Программчлалын үндэс гэсэн багцыг сонгон суралцаж болно. Энэ багцад Python анхан шат, дунд шат болон MySQL гэх хичээлүүдийг хямдралтай үнээр авах боломжтой байгаа.


Доорх линк дээр даран худалдан авна уу.

port.mn/path/programming-intro