Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Наранбаатар: “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” уралдааны ялагчийг Азийн наадам үзэх эрхээр урамшуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮОХ Монголын үндэсний олимпын академитай хамтран улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаарх мэдээллийг өглөө.

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны тавдугаар сарыг 1-ний хооронд үргэлжилнэ. Энэ удаагийн болзолт уралдааныг БШУЯ, БТСУХ-ноос дэмжин ажиллаж буйгаараа онцлог юм.

Уралдааны хүрээнд манай орны ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бие бялдрын хүмүүжлийн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, биеийн тамирын багш нарын ажлын хариуцлага, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажлууд зохиогдох юм байна.

Тухайлбал аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүд болон Биеийн тамир, спортын газруудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэр, үр дүн, ач холбогдлыг сайжруулах, ЕБС-ууд дахь олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх, биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулах, явуулах хэлбэрийг өргөжүүлэх, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилгыг дэмжих, хөдөлмөрийн үр дүнг үнэлэх асуудал орох аж.

Болзолт уралдааны ялагчдыг “Ханжоу-2022” Азийн наадам үзэх эрхээр урамшуулахаар төлөвлөснийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдэгдэв.

Өмнөх болзолт уралдаанд 21 аймаг, найман дүүргийн 350 гаруй ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, үүний хүрээнд спорт, олимпизмыг сурталчлан таниулсан мянга гаруй арга хэмжээ зохиогдож, 300 мянга гаруй хүн хамрагдаж байжээ.

 

Эх сурвалж: МҮОХ