Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Кипр улстай аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
getyourguide.ru

Монгол Улсын Байгаль орчны яам, Болгар Улсын Хүрээлэн буй орчин, усны яам хооронд байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр байдаг. Энэхүү хэлэлцээрийг сэргээх, ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны хүрээг тэлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Н.Уртнасан Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай харилцан мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг хүргэж байна.

  • Монгол Улс болон Болгар Улсын аялал жуулчлалын байгууллагуудын хооронд холбоо тогтоож, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Аялал жуулчлалын соёл өндөр хөгжсөн томоохон хотуудын зочид буудлуудад Монголын аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг ажиллуулах замаар үйлчилгээний мэдлэг, чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр
  • Кипр улстай аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх Македон улсад кино үйлдвэрлэлийн аялал жуулчлал хөгжсөн, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах зэрэг болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхбат “Манай улсын аялал жуулчлалын холбоод болон зочид буудал, зочлох үйлчилгээний чиглэлээр тус улстай хамтран ажиллах боломжтой аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг харилцан солилцож байгаа. Дээрх асуудлын хоёр тал хамтран ажиллахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам гүүр болон хувийн хэвшлүүдийг дэмжин ажиллана” гэв.

Шаардлагатай мэдээлэл судалгааг хоёр талаас нэгтгэн дараагийн уулзалтад танилцуулахаар боллоо.