Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Ойрын хугацаанд 1,200 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажил эхэлсэн

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Тэрбээр "КОВИД-19-ийн тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна.

  • Улаанбаатарт 1,715 ор
  • Орон нутагт 894 ор өнөөдөр дэлгэсэн.

Орны ачаалал нэмэгдэж, хүлээлгэ үүсэж байна. ЭМЯ-наас ор зохицуулах баг ажиллаж эхэлсэн. Эрсдэл бүхий бүлгийн иргэдийг эрэмбэлж, эмнэлгийн тусламж үзүүлнэ. Үүнд:

  • 65-аас дээш насныхан
  • хавсарсан эмгэгтэй
  • бүрэн болон нэмэлт тунд хамрагдаагүй
  • жирэмсэн эх
  • 0-5 насны хүүхдүүдийг хамруулж байна.

Цаашид тохиолдлын тоо ихэсвэл яах талаарх төлөвлөгөө гарсан. Өнөөдрийн тухайд 4,000 ор бэлдсэн. Ойрын хугацаанд 1,200 ор нэмж дэлгэхээр бэлтгэж эхэлсэн.

Арваннэгдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл зургаан долоон хоногийн хугацаанд эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ авсан. Тодруулбал,

  • 120 гаруй нислэгээр 12 мянга гаруй иргэн хүлээн авсан. Үүнээс 600 эерэг тохиолдол зөөвөрлөгдөж ирснийг шүүж, баталгаажуулсан. Илрүүлэг 5 хувьтай байсан.
  • Тусгаарлан ажиглах байрыг арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж ажиллуулсан. 400 орчим иргэнийг тусгаарласан. 155 эерэг тохиолдол илэрсэн. Илрүүлэг 4.1 хувьтай байсан.

Одоо зөөвөрлөгдөхөөс илүү дотоод дахь халдвар ихсэж байна.

244 энхийг сахиулагчдаас 231 нь КОВИД-19 халдвар авсан нь батлагдсан. Энэ нь Омикрон хувилбар 90 хувьтай халдварыг тархааж байгаа хэрэг" гэв. 

Мөн "Вирусийн хувилбарыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг юм. Иймд дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцод энэ шинжилгээг түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг" гэлээ. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3138378723114048