Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

MOZO токенжуулсан хувьцаа хоёрдогч зах зээлийн арилжаанд өнөөдөр нэвтэрнэ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны автомашин үйлдвэрлэгч “Барс Моторс” компани цахилгаан автомашины шинэ шугамыг Монгол дахь үйлдвэртээ нэмж, Монголчууд өөрсдөө цахилгаан автомашиныг эх орондоо угсарч, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж эхлэхээр боллоо. Компанийн зүгээс ирэх гуравдугаар сараас цахилгаан автомашинаа зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн гарт хүргэж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Автомашины үзүүлэлтийн тухайд:

  • 100 хувь цахилгаан автомашин;
  • Хурдны дээд хязгаар 102 км/цаг;
  • Гэрийн нөхцөлд 220 ватт цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380 ватт хүчин чадлаар ердөө 40 минутад бүрэн цэнэглэдэг;
  • 4 хүний суудалтай, дунд оврын жийптэй адил өндөр;

Энэхүү цахилгаан автомашины загварыг нэгдүгээр сарын сүүлээр олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаар зэхэж байна. Үнийн хувьд 49 сая төгрөг байхаар байна. Барс Моторс компанийн хувьд хоёр жилийн өмнө Монголын нөхцөлд тохирсон бага идэж, бартаа сайн туулдаг MOZO машиныг танилцуулж туршсан бөгөөд өдгөө хэрэглэгчдийн итгэлийг хүлээж буйг эрэлт нь нийлүүлэлтээс давснаар харагдаж байна. Цаашид      автомашинууддаа 5 жилийн баталгаа өгөх бөгөөд мөн зөрүүгээ өгөөд машинаа шинэчлэх боломжийг худалдан авагчдадаа бүрдүүлээд байна.

Бензин хөдөлгүүрт MOZO автомашин болон цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй зэрэгцэн “Барс Моторс” компаниас гаргаж буй Монголын анхны ТОКЕНЖУУЛСАН ХУВЬЦАА болох “MOZO” TOKEN”-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 2021.01.10-ны 21:00 цагаас www.CAPEX.mn дижитал хөрөнгийн бирж дээр эхлэх гэж байна.

“MOZO TOKEN”-ны зорилго нь Барс Моторс компанийн үйлдвэрлэж буй цоо шинэхэн автомашинууд болон дээрх шинэ загварын цахилгаан автомашиныг худалдан авах хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд хамгийн таатай, уян хатан нөхцөлөөр Монгол машины лизинг олгох юм.

“MOZO ТОКЕN”-НД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ 3 ҮНДСЭН ШАЛТГААН:

  1. Монголын хамгийн анхны машины үйлдвэрлэлээр баталгаажсан “Security token”. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид нь шууд Барс Моторс компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа гэсэн үг юм.  (Компанийн нэгж хувьцаа = 1 ширхэг MOZO TOKEN)
  2. Токенжуулсан хувьцаа эзэмшигчид маань цаашид Барс моторс ХХК авто машины үйлдвэрийн цэвэр ашгийн 30 хувийг, MOZO finance лизингийн компанийн цэвэр ашгийн 70 хувийг улирал болгон ногдол ашиг болгон авна.
  3. Барс Моторс компанийн автомашин үйлдвэрлэлийн энэ жилийн урьдчилсан захиалга 60 хувийн дүүргэлттэй байгаа ба нэмэлтээр компанид хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй иргэд, ААН-д компанийн зүгээс нэгж токенжуулсан хувьцаагаа 1 төгрөгийн үнэлгээгээр санал болгож байгаа юм.

Ирээдүйд үнэ цэн нь улам өсөн нэмэгдэх, үндэсний томоохон хэмжээний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Барс Моторс компанийн хувьцаа эзэмшигч болох боломж одоо ч Танд нээлттэй байна.

Тэр дундаа компаниас санал болгож буй нэгж хувьцааг 70 хувийн хөнгөлөлттэй үнийн дүнгээр анхдагч зах зээлийн арилжаанаас худалдан авч, “MOZO TOKEN”-нд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүстээ баяр хүргэе. Тус токены анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон хөрөнгө оруулагчдын хувьд 40+ насны, койн/токен зэрэг крипто валютыг анх удаа авч үзэж буй иргэд дийлэнхийг бүрдүүлж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ хүчтэй дэмжиж, итгэл үзүүлж буйг харуулаад буй.

Токенжуулсан хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:

Facebook: https://www.facebook.com/MozoMongolia/

Холбогдох дугаар: 99115308, 88886058

Уншигч та бүхэн Монголын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч “Барс моторс” компанийн токенжуулсан хувьцаа болох “MOZO TOKEN”-ны хоёрдогч зах зээлийн арилжаа болон бусад гадаад, дотоодын крипто валют, хувьцаа, үнэт металлуудын зэрэг арилжаанд оролцохыг хүсвэл төвлөрсөн, дижитал www.CAPEX.mn биржээр зочлоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.