Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд нийт $4 саяын үнэ бүхий 40 сая ширхэг амны хаалт импортолжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс 2021 онд нийт 4.035 сая ам.долларын үнэ бүхий 39.9 сая ширхэг амны хаалт импортолжээ.

2020 онд коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улсын амны хаалтын импорт огцом нэмэгдсэн.

Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолж байсан бол хоёрдугаар сард нь 3.3 сая болж, 48 дахин өсөж байсныг Гаалийн ерөнхий газар мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн онд 39.9 сая ширхэг болж өслөө. Өөрөөр хэлбэл, импортоор оруулж ирсэн нэг ширхэг амны хаалтын дундаж үнэ 0.1 ам.доллар буюу 290 орчим төгрөг байжээ.

2021 онд 61.8 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, 8.4 сая хүн тун вакцин импортолжээ.