Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"5-11 насны хүүхдийн вакцины асуудлыг судалж байна. Ямар нэгэн шийдвэр гараагүй"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өгөх үеэр хүүхдийн вакцинтай холбоотой асуудлыг судалж байгааг хэллээ. 

Тэрбээр "5-11 насны хүүхдийн вакцины асуудал хурцаар тавигдаж байгаа. АНУ, Канад, Израил болон Европын холбооны зарим улсад 5-11 насны хүүхдийн вакцинжуулалт эхэлсэн. Манай улсын хувьд шаардлагатай судалгаа шинжилгээг хийж яваа.

Бид Дельта хувилбарын давлагааг хүүхдүүдийн дунд өвчлөл хүндлэл харьцангуй багатай даван туулсан. 5-11 настай хүүхдүүдийн дунд дархлаа тодорхой хэмжээгээр тогтсон ба хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулчихсан байгаа. 

5-11 настай хүүхдийн вакцинтай холбоотой асуудлыг судалж байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй” гэв.