Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд вакцины III, IV тунд идэвхтэй хамрагдвал Омикроныг хөнгөн давж, Цагаан сарын дараа хичээлийг танхимаар эхлүүлэх боломжтой"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Иргэд бүүстер тунд идэвхтэй хамрагдвал цагаан сарын дараа танхимын хичээлийг эхлүүлэх боломжтойг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.

Тэрбээр өнөөдөр вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл хийхдээ "Манай улсын хувьд, Омикроны давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт болон өвчилсний дараа дархлаа тогтсон иргэдийн эзлэх хувь өндөр байгаа.

Тиймээс иргэд гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал бусад улсаас илүү нам байдлаар Омикроны давлагааг даваад Цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлэх боломжтой.

Мөн томуугийн дэгдэлт өнгөрсөн хоёр жилд бүртгэгдээгүй ч 2022 оны эхэн үеэр томуугийн хүнд хэлбэр болох А хүрээний вирусийн давлагаа эхэлсэн байна. Томуугийн А хүрээний давлагаа COVID-19-өөс хүнд. Тэр тусмаа хүүхдүүд хүндрэх, хатгаа болох эрсдэл нь маш өндөр.

Өөрөөр хэлбэл, одоогоор манай улсад Омикроны давлагаа насанд хүрэгчдэд, томуугийн А хүрээний вирусийн давлагаа хүүхдүүдийн дунд эхэлсэн үед орны ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд иргэд хариуцлагатай байх шаардлагатай" хэмээн хэлсэн юм.