Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд "Сайн хөршийн холбоо" байгуулна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Зөв найзууд" төрийн бус байгууллагаас "Сайн хөршийн холбоо"-г сэргээн байгуулах уриалга гаргаж байгаагаа өнөөдөр зарлалаа. 

Тус төрийн бус байгууллагын төлөөлөл "Өсвөр үеийнхэн томчуудын санаагүй, сэдээгүйг гаргаж ирж байгаа. Хүүхдүүд маань томчуудаас их зүйлийг хүсэж байна. Аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна. Иймд хөршийн холбоо ямар чухлыг ярианаас нь ойлгосон тул сэргээх байгуулах санаачилга гаргаж байна.

Бид тодорхой нэг хороог сонгон авч, хамтарч ажиллана. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хөршийн холбоог байгуулж, хэрхэн ажиллах талаар хамтран санал бодлоо солилцон, үйл ажиллагаагаа явуулна" гэлээ.