Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хоногийн дотор COVID-19 халдвараар эмнэлэгт хэвтэж буй иргэдийн тоо 244-өөр, гэрийн эмчилгээнд 1,229 хүн нэмэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо эрс нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор эмчлүүлэгчдийн тоо өссөөр байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт эмнэлэгт хэвтэж буй иргэдийн тоо 244-өөр, гэрийн хяналтад 1,229 хүн нэмэгджээ.

Одоогоор улсын хэмжээнд нийт 14,600 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 10,510 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 4,090 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 24.9 хувь нь хөнгөн оноштой бол 75 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 1,020
  • Хүндэвтэр оноштой – 2,560
  • Хүнд оноштой - 474
  • Маш хүнд оноштой – 36 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 680 нь хүүхэд бол 338 нь жирэмсэн эмэгтэй байна.

Энэ энэ өнгөрсөн хоногоос халдвараар өвчилсөн хүүхэд 76-аар, жирэмсэн эмэгтэй 67-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

Ташрамд дурдахад, манай улсад коронавирусийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын дөрөв дэх давлагаа эхэлж байгаа тухай Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна.

COVID-19 халдвартай холбоотой болон вакцинжуулалтын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.