Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эндсэн хүний тоо 2,000-ыг давлаа

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны хоёр хүн эндэв.

Тухайн иргэд коронавируст халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан нь нас барах шалтгаан болсон хэмээн эрүүл мэндийн байгууллагаас дүгнэжээ.

 

Харин сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн нийт эндэгдлийн шалтгааны дийлэнх нь буюу 77.3 хувь нь архаг хууч өвчин, тэр дундаа зүрх судасны өвчин хавсарсантай холбоотой байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Он гарсаар коронавируст уг өвчний хүндрэлээр нийт 15 хүн хорвоог орхиж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 2,132-д хүрлээ.

Үүнээс 2,001 хүнийг коронавируст халдварын улмаас эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 131 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.

 
COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.