Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж болон хүүхдийн мөнгө олгох хуваарь

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарчээ.

Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох юм. Харин хүүхдийн мөнгө болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 20-ноос өгөх хуваарьтай байна.  Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон билээ.