Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн долоо хоногт 27 иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартжээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/arjdfyOneq/

НЦУГ болон харьяа дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсүүд бусад байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын арга хэмжээг хэрэгжүүлж, ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 шуудай түүхий нүүрс хадгалсан зөрчлийг илрүүлжээ. Мөн түүхий нүүрс, агаар бохирдуулагч бусад зүйлсээр галлагаа хийсэн талаар 18 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Дуудлагуудыг нэг бүрчлэн шалгахад батлагдсан тохиолдол гараагүйг мэдээллээ. 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын найман дуудлага бүртгэгдэж, нийт 27 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартжээ. Угаартсан иргэдийн 55.5 хувь нь насанд хүрээгүй иргэн байна.