Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк 2021 онд 21 тонн үнэт металл худалдан авчээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт металл худалдан аваад байна.

Тухайн хугацаанд

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны арванхоёрдугаар сард 163,695.60 төгрөг байв. 

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

 
Эх сурвалж: Монголбанк

График 2. 2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 
Эх сурвалж: Монголбанк

График 3. 2021 оны 12 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 
Эх сурвалж: Монголбанк