Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

Гаалийн ерөнхий газрын 9 давхрын хурлын танхимд

10:00 цагт Монгол Улсын гаалийн байгууллагаас жил бүр зохион УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2022 уулзалт болно.

БОАЖЯ-ны Хаан танхимд

10:00 цагт БОАЖЯ-ны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар ээлжит мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Зөв найзууд” ТББ-аас “Хөршийн холбоо”-г дахин сэргээх уриалга гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж буй талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч буй талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

12:00 цагт Ард түмний штаб болон ТББ-ууд нэгдэн УИХ, Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах шаардлага хүргүүлнэ.

Монголын уран зургийн галерейн 3 давхарт

14:00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны 25 дахь удаагийн шилдгүүдэд шагнал гардуулах ёслол, шилмэл бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.