Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилд аварга том хад жуулчдын завин дээр нурж унасны улмаас 5 хүн амиа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Бразилын Минас Герайс мужийн нутагт орших нуурт аялж байсан жуулчдын гурван завины дээрээс ургаа хад нуржээ.

Уг ослын улмаас таван жуулчин амь үрэгдэж, 20 жуулчин сураггүй болсон байна. 32 жуулчин бэртэж, гэмтсэнээс 9-ийнх нь биеийн байдал хүнд байгааг Минас Герайс мужийн захиргаа мэдээлжээ.

Эрэн хайх, аврах ажиллагаанд Бразилын тэнгисийн цэргийн хүчний дайчид, техник хэрэгсэл оролцож байгааг бас мэдээлсэн байна.

Осол гарсан Фурнас нуур нь Бразилын хамгийн том хот Сан Паулогоос хойд зүгт 420 км зайтай оршдог, үзэсгэлэнт байгалиараа жуулчдын анхаарлыг татдаг юм.

Сүүлийн үед Минас Герайс мужийн нутагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, 17,000 орчим хүн орон гэрээ үерт алдсан байна.

Уг борооны улмаас нуурын эргийн хөрс суларч, хадан цохио нурахад хүргэсэн байх гэж орон нутгийн эрх баригчид урьдчилсан байдлаар дүгнэжээ.

 

Эх сурвалж: Associated Press