Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Ковид-ийн энэ удаагийн давлагаа томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас

Цар тахлын дараагийн давлагаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Тэрбээр "Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр миний бие Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүд дээр очиж ажиллав.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар ханган ажиллалаа.

Коронавируст халдварын өмнөх давлагаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд маань шинэ давлагаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангажээ.

Энэ удаагийн давлагаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг анхааруулж байна.

Дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг мөн уриалж байна" гэв.

Сүүлийн хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдэж улсын хэмжээнд 1,040 иргэн өвчилсөн нь батлагдаад байна.

Манай улсад коронавирусийн Омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдаад байгааг өчигдөр ХӨСҮТ-өөс зарласан юм.

Коронавируст халдварын Омикрон хувилбар нь халдварлах чадвар өндөртэй бөгөөд бусад хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл багатай нь зарим судалгаагаар тогтоогдсон юм. 

Илрэх шинж тэмдгүүд:

  • хоолой өвдөх
  • нус гоожих
  • толгой өвдөх
  • ханиалгах
  • халуурах
  • үнэрлэх мэдрэхүй алдагдах найтаах зэрэг шинж тэмдэг илэрч байна.