Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асны шоронгоос бичсэн захидлуудыг эмхэтгэсэн нь хамгийн өндөр эрэлттэй ном болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2017 онд албан тушаалаасаа огцорч, авлига, албан тушаалын хэргээр дөрвөн жил, есөн сар шоронд хоригдох хугацаандаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ дэмжигчдийнхээ ирүүлсэн олон тооны захидалд хариу бичдэг байжээ.

Эдгээр захидлуудыг түүнийг шоронд эргэх эрхтэй цорын ганц хүн байсан өмгөөлөгч нь цуглуулж, эмхэтгэснээ ном болгон гаргасан байна.

“Хүсэл тэмүүллийг бүгд мэдэрдэггүй” нэртэй ном экс ерөнхийлөгчийг өршөөлөөр суллагдахаас нэг өдрийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 30-нд худалдаанд гарчээ.

Өмнөд Солонгосын онлайн болон офлайн номын дэлгүүрийн хамгийн том сүлжээ Kyobo Bookstore-ийн арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 4-ний хугацаанд гаргасан шилдэг борлуулалттай номын жагсаалтыг Пак Гын Хэгийн захидлуудын эмхэтгэл тэргүүлсэн байна.

Уг номыг голдуу 60-аас дээш насныхан худалдан авч, нийт борлуулалтынх нь 36 хувийг эзэлсэн тухай Kyobo Bookstore мэдээлжээ.

Пак Гын Хэ өнгөрсөн үйл явдлуудын талаар дурсаж бичихдээ өөрийгөө үргэлж хамгаалж, ямар ч гэм буруутай зүйл хийгээгүйгээ нотолж байсныг энэ номноос уншиж болох гэнэ.

Ерөнхийлөгч асанд Өмнөд Солонгосын шүүх 2017 онд 22 жилийн хорих ял оноосон бол одоогийн ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өнгөрсөн сард түүнд өршөөл үзүүлснээр 17 жил нь хасагджээ.

 

Эх сурвалж: Yonhap News