Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач болон өрхийн тэргүүн мөрөө гаргах агаад нуган үрс бараа болох буй. Нар мандахын өмнө өрхийн тэргүүн бүрэн хувцаслаж, морь хөлөглөн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөн мөргөж, буян хишгийн, зүгээсээ ирдэг уламжлалтай. Орчин цагт байшин сууцаа тойрч, өглөөний сайхан агаарт гарч орчноо ажигладаг.

Энэхүү мөрөө гаргах зан үйл нь хүрээлэн буй байгаль орчноо танин мэдэх, байгальтайгаа дасан зохицож амьдрах ухаан бөгөөд “Дөрвөн зүг найман зовхис”-ыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүн тодорхой нэг суудалд суудаг гэж үзэх агаад нүүдэл, суудал, арилжаа наймаа, ажил үйлс нь цог хийморьтой, бүтээмжтэй байхыг бэлгэддэг.

Махбодын зурхай болон аг тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн эсрэг (дайсан) махбодтой зүйлийг хорлол, эсвэл зэтгэрийн зүг рүү гээ хаяж цээрийн аж-гаргадаг.

Энэ жилийн хувьд “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жил тохиож байна. Монгол Улсын Шинжлэх ухааны доктор, профессор Зурхай судлаач Л. Тэрбишийн цаг тооны зурхайд өгүүлснээр:  

Зурхайн шүнгүүдэд “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил алт элбэг, амьтанд амгалан жаргалан ирмүй хэмээн айлдсан буй.

Монгол зурхайн цаг тооны бичигт нарны хоног, сарны хоног, од эрхэс, нар сарны хиртэлтийг одон орны шинжлэх ухааны болон зурхайн тооцооны үр дүнг шүтэлцүүлж, тэдгээрийн учир шалтгааны тайлбар, байгалийн зүй тогтлыг од зүйгээр тайлсан эш сургаал, хүмүүний амьдралд ахуйд уламжлан хэрэглэж ирсэн зан үйлийг уншигчдын хүсэлтээр нэмэн оруулсаар байна.

Эрхэм хэрэглэгч та өөрт ойрхон байрлах Номин, Имарт-ийн сүлжээ дэлгүүр болон бүх зах бөөний төвүүдээс худалдан авалт хийх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар авах бол: 7500-3333, 99077239

Дэлгэрэнгүй мэдээллийг онлайнаар авах бол: ЭНД ДАРНА УУ!  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.