Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ компани Сөүл, Токио чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МИАТ компаниас нэг, хоёрдугаар сард Сөүл, Токио руу хийхээр төлөвлөсөн зарим нислэгийг цуцалснаа мэдээлжээ. 

Тодруулбал, КОВИД-19 вирусийн мутацад орсон шинэ хувилбар илэрч, олон улсад тархаад байгаа тул гадаад улсууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа чангаруулсан нь улс хооронд зорчих иргэдийн тоог эрс бууруулж байгаатай холбогдуулан дараах нислэгүүдийг цуцалсан байна. 

БНСУ-ын Сөүл хотын чиглэлд: 

  • Нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29,
  • Хоёрдугаар сарын 8, 15, 22-ны өдрийн Улаанбаатар – Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаарт аяллын нислэг  

Япон улсын Токио хотын чиглэлд: 

  • Нэгдүгээр сарын 30-ны өдрийн Улаанбаатар – Токио – Улаанбаатар чиглэлийн ОМ501/ОМ502 дугаар аяллын нислэг 

МИАТ ТӨХК нь цуцлагдаж буй нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцан холбогдох зохицуулалтыг хийж байгаа аж. Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгох юм байна.

Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх нислэгүүд:

  • Нэгдүгээр сарын 9, 11, 14, 16, 18, 21, 23, 25, 28, 30-ны өдрүүдэд.
  • Хоёрдугаар сарын 5-аас эхлэн Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт.

Нэг, хоёрдугаар сарын нислэгийн хуваарь: