Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн ЕБС-уудын 70% орчим нь түрээсийн гал тогоотой. Яамнаас бодлого хэрэгжүүлнэ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Сургууль, цэцэрлэгийн үдийн хоол бэлтгэх систем гажуудалд орсон гэж үзэж байна. Хэн нэгний тал болсон аж ахуйн нэгжид үдийн хоол хөтөлбөрийг хариуцуулдаг. Сургууль, цэцэрлэгийн байгууллагын төлөөлөл өөрсдөө бэлддэг эрх зүйн орчныг бий болгох боломж байна уу" хэмээн асуув. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой. Тооцоо хийгээд үзэхээр түрээсийн гал тогтоотой сургуулиудын нэг хүнд оногдох 1,500 төгрөгийн 800, 900 нь хувийнхны халаасанд ороод байгаа. Уг нь бол бүгд хүүхдийн аяганд орох ёстой. Ерөнхий боловсролын сургуулиуд түрээсийн гал тогоогүй байна гэдгийг хуульчилсан. 

УИХ-аас баталсан Хоол үйлдвэрлэлийн тухай хуулиар гал тогоогоо түрээслэхийг хориглосон. Ганц жилийн дотор бүх сургуулийн түрээсийн гал тогоог гаргаж чадахгүй болохоор энэхүү арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020-2022 оны төсөв дээр сургуулиудыг гал тогоотой болгох, тоног төхөөрөмжөөр хангахад яамны зүгээс бодлогын арга хэмжээ хэрэгжүүлнэ" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/669980827351078