Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүд боомтод онц дэглэм тогтоох шийдвэр одоогоор гараагүй"

Х.Алтанзагас, iKon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээвэрлэлтэд зориулж гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн дагуу цэргийн ангийн бие бүрэлдэхүүн хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийх юм байна.

Энэ шийдвэртэй холбогдуулан "Замын-Үүд боомтод онц дэглэм тогтоох тухай Засгийн газрын шийдвэр одоогоор гараагүй" гэдгийг ЗТХЯ-ны эх сурвалж мэдэгдсэн бол Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "Онц дэглэм тогтоох зэрэг хувилбарууд яригдаж байгаа. Батлагдсан зүйл байхгүй" гэв.