Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн 40 хоногт гаднаас зөөвөрлөгдсөн 537 тохиолдлын ойрын хавьтал 150 хүнээс халдвар батлагдсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш манай улсад нийт 537 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Тэрбээр "Сүүлийн 40 хоногийн хугацаанд 109 удаагийн нислэгээр 10,773 зорчигч ирснээс 232 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн.

Тэдгээрийн 104 нь хилийн нэвтрэх цэгт авч байгаа PCR шинжилгээгээр батлагдсан бол 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглан байранд байх үеийн давтан шинжилгээгээр халдвар илэрчээ.

Дээрх 232 батлагдсан тохиолдол нь нийт 21 улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд хамгийн их халдвар зөөвөрлөгдсөн улс нь Турк, Тайланд, АНУ байна.

Тодруулбал,

  • Турк улсаас- 102,
  • Тайландаас- 40,
  • АНУ-аас -25 тохиолдол зөөвөрлөгджээ. Нийт нислэгийн тал хувьд нь ямар нэг байдлаар халдвар илэрсэн. Өөрөөр хэлбэл, гадаадаас ирж буй хоёр нислэг тутмын нэгд нь зөөвөрлөгдсөн халдвар батлагдаж байна гэсэн үг.

Мөн хугацаанд агаарын хилийн боомтоос гадна

  • Алтанбулаг хилийн боомтоор 2,100 жолоочоос зургаа,
  • Цагааннуур хилийн боомтоор 510 жолооч нэвтэрснээс дөрөв,
  • Гашуунсухайт боомтоор 4,751 жолооч нэвтэрснээс 64 тохиолдол тус тус батлагдсан.
Өөрөөр хэлбэл, манай улсад арваннэгдүгээр сарын 27-ноос хойш агаарын хилийн боомтоор 232, Суданаас ирсэн Энхийг сахиулагчдаас 231, бусад хилийн боомтоор 74 гээд нийтдээ 537 тохиолдол зөөвөрлөгдсөн байна.

Эдгээр зөөвөрлөгдсөн тохиолдол бүрийн 3,356 ойрын хавьтлыг тогтоож хяналтад авахад 150 тохиолдолд эерэг илэрсэн.

Бүх зөөвөрлөгдсөн тохиолдлуудын ойрын хавьтлын судалгааг хийсэн бөгөөд тэднийг ХӨСҮТ, ЭНЭҮТ-II, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/620734722568406