Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Энхийг сахиулагчдыг 14 хоног тусгаарлан эмчлээд гаргасан"

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Бага баян амралтын газрын фэйсбүүк хуудсаас авав.

2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд Өмнөд Судан улсаас эх орондоо ирсэн 244 энхийг сахиулагчаас гурван удаа шинжилгээ авахад 231 нь коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Энхийг сахиулагчдыг 14 хоног тусгаарлан эмчилж, гаргасан. Эмнэл зүйн хувьд 96 хувьд нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр байсан. Эрчимт эмчилгээний заалттай, хүчилтөрөгчийн хэрэглээтэй хүн байгаагүй. 

Халдварын үед хоолой хөндүүрлэх, халуурах, хамар битүүрэх гэх мэт амьсгалын дээд замын өвчлөлийн шинж тэмдэг түгээмэл илэрсэн" хэмээн хэллээ. 

Энхийг сахиулагчдыг Бага баян амралтын газарт тусгаарлаж байсан бөгөөд эерэг гарсан болон ойрын хавьтлуудыг өөр өөр байранд тусгаарлаж байсан байна. 

ВИДЕО ҮЗЭХ: /2022.01.07/

https://www.facebook.com/iKonNews/videos/620734722568406