Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн тус бүр нэг иргэнээс Омикрон хувилбар илэрсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр "Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NGS шинжилгээгээр хийдэг.

ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа.

Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.

Тэгвэл вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул - Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн.

NGS-ээр баталгаажуулах энэ шинжилгээг олон сорьцоос түүвэрлэж цөөн тооны сорьцод хийдэг. Мөн дотоодын халдвар болон бусад нислэгүүдээр зөөвөрлөгдөж ирсэн Омикроны сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шинжилгээнүүдийг төлөвлөж байна. NGS-ийн технологиор шинжилгээ хийхэд 7-10 хоног шаардагддаг" хэмээн ярив.

Мөн "Бид өнгөрсөн оны 10,11, 12 дугаар сард түүвэрлэн авсан 100 гаруй сорьцыг Япон улс руу явуулсан. Бид аргачлалаа баталгаажуулах зорилгоор тухайн сорьцуудыг илгээсэн.

Өмнөх альфа, дельта хувилбарын үед ч энэ сорьцуудыг илгээж баталгаажуулж байсан" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/620734722568406