Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймгийн Дөргөн нуурт машин живж, зорчигчид нь эсэн мэнд гарчээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шанадас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн ч азаар зорчигчид нь эсэн мэнд гарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:00 цагт Онцгой байдлаар газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэний “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нуурт живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ.

Алба хаагчид гурван метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд таван метрийн урт, 10 метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоож, өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр, нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон. Гэсэн хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг зөвлөж байна.