Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг АТГ-аас хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. 

Түүнийг цагдан хорьсон эсэх болон хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэдгийг АТГ-аас мэдээллээ. 


Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сард "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ч 2021 оны наймдугаар сард шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргаж байв. Гэсэн ч эргэж ажилдаа ороогүй бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Билэгсайхан ажиллаж байна.