Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Турк, Тайланд, АНУ, БНСУ, Дубайн нислэгээр ирсэн иргэдээс халдвар илэрсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Халдварт өвчний үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1120558352019273

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Дэлхий 130 гаруй улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдэж, уг хувилбараар өвчлөөд эндсэн хүний тоо 108 болоод байна.

Манай улсын хувьд, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн нийтэд чиглэсэн хариу арга хэмжээнүүд авч байгаагаас гадна вакцины бүүстер тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хилийн тандалтын мэдээллээр, арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийн хүртэлх хугацаанд нийт 106 нислэгээр 10,000 гаруй зорчигч ирсэн. Үүнээс 199 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан байна.

Зөөвөрлөгдсөн тохиолдлыг аль улсаас ирснээр нь ангилбал,

  • Турк улсаас 92
  • Тайландаас 29
  • АНУ-аас 25
  • БНСУ-аас 12
  • Дубайгаас-11 тохиолдол тус тус илэрчээ.

Ялангуяа Турк, Дубай, Тайландад бүлэг аялалд яваад ирж байгаа хүмүүсээс маш олон зөөвөрлөгдсөн тохиолдлууд батлагдаж байгааг анхаарах хэрэгтэй.

Тиймээс иргэд гадаад улсад зорчихдоо шинэ хувилбарт вирусийн тархалтын эрсдэлийг анхаарахыг сануулж байна.

Дээрх 106 нислэгийн 59-д нь буюу гаднаас ирсэн хоёр нислэг тутмын нэгд нь зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгджээ. ХӨСҮТ тандалтын судалгааг гаргаж хариу арга хэмжээг авч байна.

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд бид ЗӨСҮТ болон НЭМҮТ-өөс хүч нэмж, хамтран ажиллаж байна” хэмээн ярив.