Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын халдварын 776, гаднаас зөөвөрлөгдсөн 19 тохиолдол батлагдаж, хоёр иргэн энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:19 2022/01/06

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 570 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Гэвч уг мэдээлэл алдаатай байсан тухай ЭМЯ-наас мэдэгдэж, шинээр 795 тохиолдол бүртгэгдсэн тухай залруулан мэдээлэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 776 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал:

  • 564 нь Улаанбаатар хотод,
  • 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
 
11:04 2022/01/06

Дотоодын халдварын 551, гаднаас зөөвөрлөгдсөн 19 тохиолдол батлагдаж, хоёр иргэн энджээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 570 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 392,759 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 551 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал:

  • 339 нь Улаанбаатар хотод,
  • 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-60 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,994 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,352 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-729
  • Хүндэвтэр-1,808
  • Хүнд-281
  • Маш хүнд-25 хүн байна.