Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны долдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгийг сонголттойгоор олгоно 

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонголттойгоор олгож эхэлж байгаа билээ.

Халамжаас хуримтлал руу шилжих Засгийн газрын бодлогын хүрээнд энэ оны долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдийн мөнгийг бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон. 

Харин 2022 оны долдугаар сарын 1-нээс хойш 50 мянгаас доошгүй төгрөгийг нь хадгаламжид хуримтлуулна. Үлдсэн 50 мянга хүртэлх төгрөгийг хүүхдүүд гар дээрээ авч болно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдэгдэж байсан юм.