Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

11-11 төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүллээ 

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Засгийн газрыг илүү нээлттэй, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүлснийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. 

Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааг илүү нээлттэй, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд уг төвийг Ерөнхий сайд өөрийн ажлын алба руу шилжүүлсэн. 

 Өөрөөр хэлбэл, 11-11 төвийн үйл ажиллагааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар хариуцан ажиллах болно. Ингэснээр 11-11 төвийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, иргэдийн санал, хүсэлтийн шийдвэрлэлт нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/380983717162138