Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨМЖ: Чийгтэй болсон амны хаалт зүүж болохгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагаас хүн хоорондын зайг баримтлах, амны хаалт тогтмол зүүж, гараа савандаж угаах халдвараас сэргийлэх арга хэмжээг сайтар хэвшүүлэхийг зөвлөж байгаа.

Иймд Эрүүл мэндийн яамны амны хаалт зөв зүүх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Тус зөвлөгөөнд

"Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. COVID-19-ын халдвараас сэргийлэх болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй.

COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлж болно. Гэхдээ амны хаалт зүүснээр таныг 100% хамгаалж чадахгүйг санана уу.

Мөн

  • Амны хаалт нь зөвхөн нэг төрлийн хамгаалалт бөгөөд 100 хувь таныг коронавирусээс хамгаалж чадахгүй. Амны хаалт нь шүлсний дуслуудыг хааж чадах ч, вирусүүд нь амны хаалтын нарийн завсруудаар нэвтэрч орох боломжтой. Түүнчлэн өвчтэй хүнтэй амны хаалт нь харьцсан ч нүд рүү орж өвчлүүлэх боломжтой.
  •  Та өвчтэй бол амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай (амны хаалт зөв зүүх дүрмийг баримтална)
  • Та өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай (амны хаалт зөв зүүх дүрмийг баримтална)
  • Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шууд шинийг зүүх шаардлагатай. Нэг удаагийн амны хаалтыг нэг удаа л хэрэглэнэ.
  •  N95 гэх мэт амны хаалт нь нэг удаагийн болон бусад амны хаалтаас илүү сайн хамгаална" хэмээжээ.
Амны хаалтын хэрхэн зөв зүүж, тайлж хаях тухай ДЭМБ-ын зөвлөмж