Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо нэг хоногийн дотор 884-өөр нэмэгдэв

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын тохиолдол сүүлийн хоёр өдөр огцом нэмэгдэж, өдөрт илрэх халдварын тоо 500-г даваад байна.

Үүнтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсөж байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт уг өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоо 295-аар, гэрийн эмчилгээнд орсон хүний тоо 589-өөр нэмэгджээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдвартай  нийт 6,520 хүн эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 4,046 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 26.9 хувь нь хөнгөн оноштой бол 73 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 667
  • Хүндэвтэр оноштой – 1,577
  • Хүнд оноштой - 208
  • Маш хүнд оноштой – 22 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 287 нь хүүхэд бол 136 нь жирэмсэн эмэгтэй байна. Энэ нь өнгөрсөн хоногт 32 хүүхэд, 39 жирэмсэн эмэгтэй нэмэгдсэн үзүүлэлт юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.